NUTAGCHAT V2.0.0

Таны гар утсанд байх нутаг.

NutagChat бол Монгол хүнийг нутаг ус, мал сүрэг, ахуй амьдрал, нутаг нэгтнүүдтэй нь холбох платформ. Малын сураг, нутгийн мэдээлэл, зам чиглэл, зар, чат, дуудлага болон орон нутгийн хэрэгцээг нэг дор ойртуулна.

21 аймаг Монгол орны бүх бүс нутаг
330+ сум Нутгийн мэдээллийн суурь
12+ админ Эхний шатны нутгийн төлөөлөл
NutagChat гэж юу вэ?

Нутаг бол зөвхөн газрын зураг дээрх нэр биш.

Нутаг гэдэг хүмүүс, түүх, соёл, амьдрал, харилцаа. NutagChat энэ бүхнийг нэг апп дотор ойртуулахыг зорьдог.

💬

Холбоо, харилцаа

Нутаг нэгтнүүдтэйгээ чатлаж, дуут болон видео дуудлагаар холбогдоно.

🗺️

Газрын зураг, зам чиглэл

GPS байршлаасаа сонгосон сум, газар болон дурын цэг рүү чиглэлээ харна.

📢

Нутгийн мэдээ, зар

Орон нутгийн хэрэгтэй мэдээлэл, зар, үйл явдал, ахуй амьдралын мэдээллийг нэг дороос.

🚗

Жолооч, зорчигч

Нутгийн зам, зорчих хөдөлгөөн, хамт явах хэрэгцээг холбох боломжууд хөгжиж байна.

🏞️

Түүх, соёл, аялал

Аймаг, сум бүрийн онцлог газар, түүх, байгаль, аяллын мэдээллийг баяжуулна.

📡

Offline чиглэл

Интернэт сул болон сүлжээгүй орчинд хэрэгтэй газрын зургийн шийдлүүдийг үе шаттай хөгжүүлж байна.

Малчид, орон нутгийн иргэдэд

Нутгийн амьдралд хэрэгтэй зүйлсийг нэг дор ойртуулна.

NutagChat нь малчид, орон нутгийн иргэд, нутаг нэгтнүүдийн өдөр тутмын хэрэгцээнд ойр байхыг зорьдог. Малын сураг, нутгийн зар, зам чиглэл, сумын мэдээлэл, чат, дуудлага болон цаашдын ахуй амьдралын үйлчилгээнүүдийг нэг орчинд хөгжүүлнэ.

🐎

Малын сураг

Алдагдсан, олдсон малын мэдээллийг нутаг орноор нь хурдан түгээх боломжийг хөгжүүлнэ.

📍

Нутаг, зам чиглэл

Сум, баг, нутгийн байршил болон зам чиглэлийн мэдээллийг гар утаснаасаа ойрхон авна.

🤝

Нутаг нэгтнүүдийн холбоо

Нутгийн хүмүүсээ хайж, чатлаж, дуудлагаар холбогдож, хэрэгтэй мэдээллээ хуваалцана.

Бидний зорилго

Апп биш, нутаг бүрийн амьд платформ.

NutagChat-ыг зөвхөн нэг компанийн мэдээлэл оруулдаг апп биш, харин тухайн нутгийн хүмүүс өөрсдөө оролцож хөгжүүлдэг үндэсний хэмжээний платформ болгохыг зорьж байна.

V2.0.0 — Шинэ шат

  • GPS болон газрын зурагт суурилсан маршрут
  • Offline газрын зургийн суурь боломжууд
  • Аймаг → Сум → Нутаг гэсэн хэрэглээний бүтэц
  • Чат, дуудлага, зар, мэдээллийн нэгдсэн орчин
  • Нутгийн админтай хамтарсан контентын шинэ тогтолцоо
НУТГИЙН АНХНЫ АДМИНУУДАА СОНГОЖ БАЙНА

Бидэнд олон хүнээс илүү зөв хүмүүс хэрэгтэй.

Нутгаа мэддэг, нутгийнхаа хүмүүст юу хэрэгтэйг ойлгодог, зөв мэдээллийг зөв эх сурвалжаас нь олж хүмүүст хүргэж чаддаг хүмүүсийг NutagChat-ын нутгийн админаар сонгон хамтран ажиллана.

Эхний 12 нутгийн админ

Аймаг, сум харгалзахгүй NutagChat-ын анхны соёл, зарчим, нутгийн сүлжээг хамт бий болгох зөв 12 хүнийг сонгоно.

🎯 Тоо биш — бодит үнэ цэнэ

Админы ажлыг олон пост оруулснаар хэмжихгүй. Сард хоёрхон мэдээлэл хүргэсэн ч хүмүүст бодитоор хэрэг болсон бол бид үүнийг үнэ цэнтэй оролцоо гэж үзнэ.

🔗 Зуучлагч биш — зөв холбоо

NutagChat наймаанд оролцохгүй, үнэ тогтоохгүй, зуучлагч болохгүй. Зөв мэдээлэл ба зөв эх сурвалжийг зөв хүнд нь холбоно.

🏡 Нутгийн бодит хэрэгцээг мэднэ

Нутгийн хүмүүст юу хэрэгтэй, ямар мэдээлэл дутагдаж байгааг нутгийн хүн өөрөө хамгийн сайн мэднэ.

🤝 Хоёр талдаа үнэ цэнтэй хамтын ажиллагаа

NutagChat технологи, хэрэгсэл, аргачлал, эх сурвалжийн холбоогоор дэмжинэ. Админ нутгийн бодит хэрэгцээ, зөв мэдээллийг хүмүүст хүрэхэд оролцоно.

🌱 Хөгжих орчин

Мэдээллийг шалгах, эх сурвалжтай ажиллах, байгууллагатай зөв харилцах, нутгийн хэрэгцээг таних бодит туршлага хуримтлуулна.

🛡️ Сонгон шалгаруулалттай

Хүсэлт ирсний дараа бид холбогдож ярилцана. Тохирох гэж үзсэн хүнд л дараагийн шатны мэдээлэл нээгдэнэ.

NutagChat-ын нутгийн админ болох хүсэлтэй бол мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай холбогдож ярилцсаны дараа дараагийн шатанд шилжүүлнэ.

Апп суулгах

NutagChat V2.0.0

NutagChat одоогоор бүтээгдэхүүний туршилт, хөгжүүлэлтийн шатандаа явж байна.

🤖

Android

Android хэрэглэгч NutagChat v2.0.0 (29) APK-г шууд татаж суулгах боломжтой. Offline газрын зургийн өгөгдөл агуулдаг тул файлын хэмжээ харьцангуй том.

⚠️ Анхаар: Хуучин хувилбар суусан бол эхлээд NutagChat-аа устгаад, дараа нь энэ хувилбарыг шинээр суулгана.

📱 Android APK татах
🍎

iPhone

iPhone хувилбар одоогоор TestFlight туршилтын шатанд байна. Доорх товчийг дарж NutagChat-ийг TestFlight-аар шууд суулгаж турших боломжтой.

🍎 iOS татах — TestFlight